Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хөгжлийн хорооны төлөөлөл 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Мөн газар дээр нь тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг тодорхойлж цаашид нягт уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлэв.
