Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТУРКИЙН “КЫЗЫЛ АЙ” НИЙГЭМЛЭГЭЭС 3000 ХОНЬ ХАНДИВЛАЖ, АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ДООГУУР АЙЛ ӨРХӨД ТАРААНА.

2025-06-10

Бүгд Найрамдах Турк улсын хүмүүнлэгийн “Кызыл ай” (Kızılay) нийгэмлэг нь мусульманчуудын ариун “Хурбан айт” баярыг тохиолдуулан нийт 3000 толгой хонь нядалж, махыг нь Баян-Өлгий аймгийн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хандивлах хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Энэхүү ажлыг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Туркийн талаас тус нийгэмлэгийн төслийн удирдагч Явуз Шереф, нийгмийн ажилтан Юсуф Алжелик нар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс тус нийгэмлэгийн төлөөллүүдтэй уулзах үеэрээ энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээний ач холбогдлыг онцлон талархал илэрхийлж, махны хуваарилалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв. Мөн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн, нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9244
7568 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%