Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-01-26

“Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Орхон аймгийн ИТХ болон “Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ нь

·         Орхон аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгах,

·         ногоон барилгын тогтолцоог хөгжүүлэх,

·         ногоон барилгын үндэсний стандарт, аргачлалыг таниулах,

·          олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх,

·         иргэдийг ногоон ээлтэй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,

·         аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хамтран ажиллана.

 

УИХ-ын гишүүн, “Монголын Ногоон барилгын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Ундраа тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж, Ногоон барилгын үнэлгээний аргачлал, гэрчилгээжүүлэх журмыг барилгын салбарынхан болон  иргэд олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр Орхон аймгийн ИТХ, Монголын Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4477
3114 / 70%
861 / 19%
246 / 5%
256 / 6%