Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, доктор Х.Батырбек “Дэзарат” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хамт Дэлүүн сумын 1, 2, 10-р багийн “Болашах” сургуульд очиж, тусламжийн ажлыг зохион байгууллаа. Тус сургуулийн 1-р ангийн хүүхдүүдэд цүнх, хичээлийн хэрэгсэл, дотуур байранд 30 хүүхдийн шинэ хөнжил, давуу, зөөлөн эдлэл, ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг хандивлав.
“Дэзарат” байгууллага нь Баян-Өлгий аймагт нийгэмд чиглэсэн олон талын дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал:
• Аймгийн төвд байрлах асрамжийн газруудыг ор, хөнжил, даавуу, ширээ сандлаар хангаж байсан.
• Үерийн дараа 4 худаг ухаж, орон нутгийн иргэдийн усны хангамжийг сайжруулж байсан.
• Хоёр жилийн өмнө Дэлүүн сумын төвийн сургуулийн дотуур байранд 150 сая төгрөгийн өртөгтэй 150 ор, хөнжил, дэр, цагаан хэрэглэл, ширээ сандал хандивласан.
• Энэ оны эхэнд аймгийн 12 сургуулийн 300 сурагчийг ноүтбүүкээр хангаж, нэгдсэн эмнэлэгт нярайн шарлагын 4 шинэ аппарат хандивласан.
Тус байгууллага цаашид ч манай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгээ илэрхийлсэн юм.