Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-12-09

Авлигатай тэмцэх газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.12.09) зохион байгуулж байна.
Сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон ажлын албаны 200 гаруй албан тушаалтан хамрагдлаа.
Тус сургалтын нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Эрхбаяр оролцож үг хэллээ.
Сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн өнөөдөр “Авлигын эсрэг Олон улсын өдөр” тохиож байгаа бөгөөд сургалтад оролцогчид “Авлигын эсрэг” нэгдэж буйгаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%