Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ.

2024-12-04

Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 92%-ийн ирцтэй хуралдаж 13 асуудлууд хэлэлцэх байснаас 2025 оны Улсын төсөв батлагдаагүй байгаа талаар аймгийн Засаг дарга төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, аймгийн төсөв, төлөвлөгөөтэй холбоотой Архангай аймгийн хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аймгийн 2025 оны төсөв батлах тухай, Мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардлын нормативыг шинэчлэн батлах тухай асуудлуудыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр татаж авлаа.
Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд:
1. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
2. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
3. Архангай аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
4. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай
6. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай
7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
8. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн тухай
9. Орон нутгийн өмчийн тухай
10. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%