Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хүүхдэд ээлтэй-Ховд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган боллоо

2024-11-25

🇲🇳Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн, тэдний дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжих зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран “Хүүхдэд ээлтэй-Ховд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг өнөөдөр (2024.11.25) зохион байгуулж байна.
🔰Ховд аймгийн Засаг даргын ивээл дор болж буй тус чуулганд 17 сумын Ерөнхий боловсролын 24 сургууль, “Хөгжил” политехникийн коллеж, “Ховд лицей” сургууль, Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Хүүхдийн оролцооны клубүүдийн төлөөлөл нийт 350 гаруй хүүхдүүд оролцож байгаа юм.
🔰Чуулганы хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр, Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн болон Хүүхдийн элчээр сонгогдсон эрхмүүд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр: Хүүхдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх аливаа арга хэмжээг аймгийн удирдлагууд дэмжиж, Хүүхдийн төлөө ЗА гэж нэгдэн, боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжих ээлтэй орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.
Мөн “Хүүхдийн дуу хоолой” салбар хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гарсан шинэ санал санаачилгыг аймгийн удирдлагуудад уламжилж, ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ.
Ховд аймгийн нийт хүн амын 40.1 хувь буюу 36617 нь хүүхэд.
Ерөнхий боловсролын 25 сургуульд 21186 хүүхэд,
Сургуулийн өмнөх боловсролд 6838 хүүхэд сурч байгаа.
Аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалал хариу үйлчилгээ үзүүлэх 29 хамтарсан багийн 256 гишүүн, Хүүхэд хамгааллын 57 баг, байгууллагуудын дэргэдэх 118 эцэг эхийн зөвлөл байгуулагдан хүүхдийн төлөө ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%