Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбарын удирдлагуудтай уулзлаа.

2024-11-21

🔹Өнөөдөр (2024.11.21) аймгийн ИТХ-ын дарга Зуноровын Эрхбаяр, аймгийн Засаг дарга Morkh Amarsanaa, аймгийн Засаг даргын орлогч Энхээгийн Уртнасан нар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбарын удирдлагуудтай уулзлаа.
🔹Аймгийн Засаг дарга Morkh Amarsanaa ирэх дөрвөн жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхийг дэмжиж ажиллахаар А/01 тоот захирамж гаргаж, албан байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр гаргасан захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг ч мөн зөвлөж, чиглэл өгсөн.
🔹Тэгвэл өнөөдрийн уулзалтаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа банкны салбарын удирдлагууд, эдийн засагч нартай уулзаж, хувийн хэвшлийг дэмжин ажиллахад хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
🔹Ховд аймагт Монгол банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банк, Голомт банкны салбар, харьяа 46 нэгж үйл ажиллагаа явуулж байна.
🔹Цаашид аймаг орон нутгаас бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр гаргах аливаа шийдвэрийг арилжааны банкиуд дэмжин хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
🔹Аймгийн ЗДТГ-аас “Ажлын хэсэг” гаргаж, тодорхой судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%