Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАНАЙ АЙМАГТ ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР 21 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

2024-11-20

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Зуноровын Эрхбаяр “Олон нийтийн цагдаа” нарыг өнөөдөр (2024.11.21) хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Олон нийтийн цагдаа нарт аймгийн ГХУСАЗСЗ (гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл)-өөс шаардлагатай байгаа тусгай хэрэгсэл, өвлийн хувцсыг гардуулан өглөө.
Олон нийтийн цагдаа нар цагдаагийн алба хаагчидтай хамтран гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоон, хэргийн газрын хамгаалалтад ажиллан, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлж, иргэдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, хүн малын гоц халдварт өвчний хамгаалалт, эргүүлд үүрэг гүйцэтгэн ажилладаг.
Цаашид “Олон нийтийн цагдаа” нарын цалинг нэмэгдүүлэх тооцоо судалгааг гаргаж, тогтвортой ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж дэмжиж ажиллана гэдгийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр уулзалтын үеэр онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%