Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАНА.

2024-11-13

Өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул найман хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч нартай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр хуралдаан зохион байгуулахад нэн шаардлагатай тулгамддаг асуудал юу болохыг тодорхойлж, хороо бүр өөр өөрийн онцлогоо шинээр сонгогдсон Хурлын даргад танилцууллаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулах, иргэд олон нийт санал хүсэлтээ нээлттэй хэлэлцүүлж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх боломж бололцоо байгаа эсэхийг тэр бүр сайн мэдэхгүй байгаа тул хуулийг сурталчлан таниулах чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ онцлон хэллээ. Түүнчлэн иргэдийн оролцоонд тулгуурласан, хороодын хөгжлийн зөвлөл болон иргэдийн клуб, байгууллагуудтай хамтран орон нутгийн хөгжлийг дэмжих шинэлэг санал, санаачилгыг нэмэгдүүлж болох гаргалгааг хэлэлцэн зөвлөлдөв.
Хурлын дарга Н.Мандуул: Хороодын иргэдийн Нийтийн Хурлын даргаар төр захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс ажиллаж байгаад талархаж байгаа ба цаашид бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3927
2724 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%