Монголын багш нарын 58 дахь, Дэлхийн багш нарын 30 дахь өдрийг угтан хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, мөн дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэрээ оруулан ажиллаж байгаа дүүргийн иргэд, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань одон, Хүндэт-Өргөмжлөл, Засаг даргын шагналаар шагналаа.
Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга П.Баянбаатар нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА