Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдаан /2024.09.18/ хуралдлаа.
Хуралдаанаар Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн дүгнэх тухай, Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шагналд уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын Төлөөлөгчид 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэв.