Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит VIII хуралдаан /2024.09.11/ хуралдлаа.
Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Т.Уламбаяр, З.Бямбажав, Ж.Чимэдцогзол, Л.Баярсайхан, Т.Идэрцагаан нар оролцов.
Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X хуралдааны товыг тогтоолоо.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий сайн дурын иргэдийн зөвлөл байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг Зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжлээ.