Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХЭЛМЭГСЭД, ТЭДНИЙ ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ. 2024.09.10

2024-09-10

Өнөөдөр /2024.09.10/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Чингэлтэй дүүргийн салбар комиссын дарга Б.Мөнхбат, ажлын албаны албан хаагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Манай улсад 1937 оноос эхтэй, улс төрийн хилс хэргийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэхээр УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоол батлагдсан бөгөөд энэ жил улс төрийн хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх 29 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгаж, хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээд нөхөх олговор олгох ажлыг зохион байгуулж ирсэн. Тус ажилд нийтдээ 20,075 иргэнд 110 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Дүүргийн хэмжээнд 2020 онд 48 иргэнд 2,8 тэрбум төгрөг, 2021 онд 7 иргэнд 320 сая, 2022 онд 13 иргэнд 560 сая, 2023 онд 18 иргэнд 720 сая, 2024 онд 11 иргэнд 440 сая төгрөгийн нөхөх олговор олгоод байна.
Чингэлтэй дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй, хэлмэгдэгчдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нийт 156 иргэдийгээ өнөөдөр Түвдэнпэлжээлин хийддээ урьж, буян ном хуруулж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3834
2647 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%