Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2024” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2024.08.29

2024-08-29

 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Бүтээн байгуулалт-хамтын ажиллагаа” сэдэвт ажил олгогч эздийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөний зорилго нь төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, татвар, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудал, хуулийг сурталчлах, бизнесийн удирдлагын шинэлэг арга туршлага, бодит амжилтын түүхээс хуваалцах, мэдлэг мэдээллүүдийг хуваалцах замаар хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Ажил олгогч эздийн зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат Засаг дарга Балжиннямын Мөнхбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Алтантулга, Дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, Тамгын газрын дарга Л.Лхагвасүрэн, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр болон холбогдох хэлтэс албадын дарга нар, ажил олгогч эзэд оролцлоо.
Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хөндөж, илтгэлүүд өрнөсөн юм. Үүнд: Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага, Татварын хуулийн хэрэгжилт, хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар мөн Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилт, цахим шилжилт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт, түүний ач холбогдол, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ажил олгогчийн үүрэг оролцоо, ач холбогдол зэрэг сэдвээр илтгэлүүд өрнөж хэлэлцлээ.
Зөвлөгөөнд 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, өөрсдөд тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3834
2647 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%