Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НОГООН ЗЭЭЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭГ ХҮЙСЭЭР АНГИЛАН ГАРГАЛАА

2024-07-25

НОГООН ЗЭЭЛИЙН СТАТИСТИК МЭДЭЭГ ХҮЙСЭЭР АНГИЛАН ГАРГАЛАА

 

Монголбанк нь банкны салбарын статистик мэдээллийн хамрах хүрээг тогтмол сайжруулан ажилладаг бөгөөд энэ удаа банкуудын ААН*, иргэдэд олгосон ногоон зээлийг хүйсээр ангилсан 2022 болон 2023 оны статистик мэдээллийг танилцуулж байна. Тухайн статистикийн давтамж нь жилээр байх бөгөөд зээлийн үлдэгдэл, дансны тоо, жигнэсэн дундаж хүү, хугацааны мэдээллийг агуулсан болно.

Нийт ногоон зээл

Банкуудын олгосон ногоон зээл 2023 оны байдлаар 6,277 зээлдэгчийн 800.5 тэрбум төгрөг байгаагийн 33.8% буюу 270.6 тэрбум төгрөг нь эмэгтэй зээлдэгчдэд олгогджээ. Үйл ажиллагааны салбарын хувьд зөвхөн ногоон барилгын салбарт эмэгтэй зээлдэгчид дийлэнх буюу салбарын зээлийн үлдэгдлийн 59.9% буюу 22.0 тэрбум төгрөг ногдож байна. Харин тогтвортой ХАА, газар ашиглалт, эко аялал жуулчлалын салбарт эрэгтэй зээлдэгчдэд хамгийн их 94% буюу 107.9 тэрбум төгрөг нь олгогджээ.

Зээлийн үлдэгдэл (2023 он)                                                                                          Зээлдэгчид (дансны тоо, 2023 он)

          

                                                                                                                                                                                                                   Эх сурвалж: Монголбанк

Ногоон зээлийн зээлдэгчдийн дансны хувьд 57% буюу 3,592 нь эрэгтэй зээлдэгчид байгаа ба бүх салбарт жигд дийлэнх хувийг эзэлж байна. Жишээлбэл, ногоон барилгын салбарын зээлийн үлдэгдлийн дийлэнх нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон боловч дансны тоогоор эрэгтэй зээлдэгчид илүү буюу 57%-ийг эзэлжээ.

Статистик мэдээллийн дэлгэрэнгүйг https://stat.mongolbank.mn/finance- Тайлан-Хүйсээр ангилсан банкны салбарын үзүүлэлтүүд-Ногоон зээл 2022-2023/  дараах холбоосоор хүлээн авна уу.

 

*ААН-ийн хувьд эзэмшигчийн өмчийн хэлбэрээс хамааруулан хүйсээр ангилна:                                     

ААН нь цөөн хувьцаа эзэмшигчтэй бол хувьцааны 50 буюу түүнээс дээш хувийг эзэмшигчийн хүйсээр;

ААН нь хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй бол хувьцааны хамгийн их хувийг эзэмшигчийн хүйсээр;

ААН нь ижил хувьтай 2 эзэмшигчтэй бол өдөр тутмын үйл ажиллагаанд давамгайлан оролцдог эзэмшигчийн хүйсээр тус тус тодорхойлно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%