Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТӨВИЙН БҮСИЙН ХАВРЫН ТАРИАЛАЛТ-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-2024” БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗУУНМОД ХОТНОО БОЛЖ БАЙНА.

2024-04-18

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарынхан, тариаланчид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Газар тариалангийн сэргэлтийн бодлогыг бүс, орон нутагтаа оновчтой, зөв зохион байгуулах, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудал, ололт амжилтын талаар зөвлөлдөн, хэлэлцэхээр Төв аймгийн Зуунмод хотноо чуулж байна.
Төвийн бүсийн энэ гурван аймаг улсын хэмжээний үр тарианы 68.0, төмсний 77.0, хүнсний ногооны 72.0, тосны ургамлын 74.8, таримал тэмжээийн 63.0 хувийг тус тус үйлдвэрлэдэг тариалангийн гол бүс нутаг юм.
Манай аймгийн хувьд Монгол улсын хүний амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотыг тойрон оршдог газар нутгийнхаа онцлог, давуу байдалд тулгуурлан газар тариалангийн салбараа тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, улсын хэмжээний төмсний хэрэгцээний 57.0 хувь, үр тарианы 21.2 хувь, тосны ургамлын 24.1 хувь, хүнсний ногооны 20.9 хувь, тэжээлийн ургамлын 52.6 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
Аймаг, орон нутгийнхаа газар тариалангийн салбарыг өнгөлж, тордож яваа ажилсаг хөдөлмөрч тариаланчид, ногоочид, агрономичид, механикжуулагчдынхаа нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Төв аймагчууд 2023 онд 18.1 мянган га талбайг нэмэгдүүлэн тариалалт хийж, 139.8 мянган га талбайгаас 380.2 мянган тонн ургац хураан авч, нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр сүүлийн 3 жил улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлээд байгаа юм.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулан гол нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах, үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх хүрээнд улаан буудайн үрийг зээлээр олгох, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх, хөрсний үржил шимт байдлыг хамгаалахыг бодлогын хүрээнд дэмжих шаардлага тулгарч байгаа юм.
Өнөөдрийн нэгдсэн зөвлөгөөн:
- Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан
- Жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан
- Төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан
- Хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар хуралдаанаар үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%