Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЧОЙБАЛСАН ХОТЫН ДЦС 86 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЛОО

2024-04-25

Зүүн бүс нутагт  барилгажилт, уул уурхай, газар тариалангийн томоохон хэрэглэгчид нэмэгдснээр “ДБЭХС” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцын ачаалал нэмэгдсэн, суурьлагдсан хүчин чадал нь 36МВТ ба ѳвлийн их ачааллын үед бэлтгэл тоноглол байхгүйгээр бүх хүчин чадлаараа ажилж тогтмол 37-38МВТ авдаг байв.

Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил өрнөж 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр туршилтын галлагааг хийв.

 

 

Нийт 230 тэрбум төгрөгийн төсөвтэй уг өргөтгөлийн 70 хувийг Хөгжлийн банк, БНХАУ-ын зээлийн эх үүсвэрээр, үлдсэн 30 хувийг буюу 69,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол улсын засгийн газраас шийдвэрлэсэн. 

Өргөтгөл ашиглалтад орсноор Дорнодын ДЦС хүчин чадлын хэмжээгээр ДЦС4, ДЦС3-ын дараа улсдаа 3 дугаарт бичигдэж, зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг бүрэн хангана.

 

Алтан гадас одонт “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь өдгөө Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%