Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2024-04-10

Баян-Өлгий аймгийн 13 сумын ИТХ-ын ажлын албаны дарга, мэргэжилтнүүд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын Ажлын алба, ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгуулж байгаагаар онцлогтой байна.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавыл нээж үг хэлж сургалтад оролцогчдод идэвхтэй санаачлаагаатай оролцохыг хүслээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн танилцуулгыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Х.Маргулан хийж, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилтийн талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н.Болатхан, Байгаль орчны тухай хуулиудын хэрэгжилт сум, орон нутаг дахь хэрэгжилтийн талаар аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч хошууч А.Серикжан, Байгалийн Нөөц ашигласаны төлбөрийн тухай хуульд хийсэн аудитын шалгалтын үр дүнгийн талаар аймаг дахь Төрийн аудитын газын Аудитор Д.Назгүл, Байгаль хамгаалагчийн сэлгэн ажилласан үйл ажиллагааны хүрээнд гарсан үр дүн, анхаарах зарим асуудлын тухай Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн С.Оралсын нар илтгэл тавьж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтан Э.Галбадрах нар оролцов.
Үүний дараа Сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, дотоод сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%