Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМАГ ДАХЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН “ХҮҮХДИЙГ ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР БОЛЛОО

2024-03-30

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Шүүхийн тамгын газар хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд 8 байгууллагын удирдлага, алба хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр:
Хүүхдийн үйлдсэн болон гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдэд анхаарах асуудал,
Хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдийн сурах эрхийг хангах нь
Насан хүрээгүй хүүхдийн хохирогч болон холбогдогчоор оролцсон хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн оролцоо
Насанд хүрээгүй хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх нь
Насанд хүрээгүй хохирогчтой гэмт хэргийн яллагдагч шүүгдэгч нарт авах таслан сэргийлэх арга хэмжээний талаарх анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл, санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%