Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМЫН БОТГОН БАГИЙН УЛСЫН АВАРГА МАЛЧИН БЯМБААГИЙН ДЭЧИНГОНЧИГ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2024-02-03

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр Ховд аймгаас 2023 оны улсын хошой аварга малчин 1, аварга малчин 10, улсын аварга тариаланч 4 тодорсон.
Улсын хошой аварга малчнаар тодорсон Б.Дэчингончиг, түүний гэргий Б.Оюунчимэг нарын шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон сум орон нутгийн удирдлагууд өнөөдөр (2024.02.02) гардуулан өглөө.
Б.Дэчингончигийнх 2018 онд Улсын аварга малчин болж байсан бол энэ онд Улсын хошой аварга малчнаар тодорч байна.
Улсын хошой аварга Б.Дэчингончиг нь мал маллах арга ухааныг өөрийн аав МУ-н Аварга малчин Н.Бямбаагаас үе залгамжлан өвлөн, өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлж байгаа туршлагатай малчдын нэг юм. Түүний аав Нинсарваагийн Бямбаа 1991 онд Улсын аварга болж байжээ.
Энэ хот айл сүүлийн 23 жил 1120-1500 толгой мал тоолуулж малынхаа үйлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн нутгийн шилмэл омгийн хонин сүрэг бий болгоход өөрийн хөдөлмөрөө зориулан ажиллаж тодорхой үр дүнд хүрэн ажиллаж байгааг сумын удирдлагууд онцоллоо.
Мөн сүүлийн 10 гаруй жил хонин сүргээ Сутай, торгууд хуцаар, Ямаан сүргээ Алтайн улаан ухнаар сайжруулан багийнхаа малчдад 80 гаруй нутгийн шилмэл хээлтүүлэгч бэлтгэн өгчээ.
Түүнээс гадна Манхан сумын 5 залуу малчинг мал маллах арга ухаанд сурган 250-800 мал өгч, малжуулан өрхийн амжиргааг нь дээшлүүлж явна.
Урсаж байгаа урсгал ус, нутаглаж байгаа газар шороо, эх орон минь ивээж, төрийн минь сүлд өршөөж өнөөдөр энэ өндөр шагналыг авч байгаадаа баяртай байна хэмээн Улсын хошой аваргууд ярьж байлаа.
Б.Дэчингончигийнх Манхан сумын 100 жилийн түүхэнд тодорч байгаа 2 дахь Улсын хошой аварга малчин болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%