Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-12

Сарын аяны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 2008-2012 онуудад сонгогдон ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, тухайн тойргоос сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг танилцуулж байна.
2008 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Баян-Өлгий аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахь намуудын эзлэх хувь МАХН-54,2 хувь, АН-42,8 хувь, бие даан нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч – 2,8 хувь буюу МАХН-аас 19, АН-аас 15, бие даан нэр дэвшигчээс 1 хүн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Монгол Ардын Хувьсгалт намаас:
1. Сакейн Хавал
2. Нокоогийн Жуков
3. Хуанганы Арман
4. Болоогийн Баатар
5. Нуригийн Бейбитхан
6. Шадетийн Сериктес
7. Далелийн Бауыржан
8. Абилхайрын Мейрамхан
9. Күнатын Болат
10. Тилекейн Мүташ
11. Мүбаракийн Хадыс
12. Ахмедиягийн Камелият
13. Сагайн Мадениет
14. Хыстаубайн Баян
15. Хазезийн Сьез
16. Сейтхазын Жалел
17. Муратын Амир
18. Хурманбайн Үзбен
19. Жүкейн Керей
Ардчилсан намаас:
20. Абикейн Болат
21. Хожагайн Алмасбек
22. Бураны Лазатхан
23. Авдилийн Хадысхан
24. Буланы Бейсен
25. Акремханы Ахжархын
26. Бектемирийн Ханат
27. Хабшайн Ержан
28. Хузыкейн Дармен
29. Хамитаны Гүлжан
30. Мухаметханы Бахытбек
31. Көлтайн Абай
32. Акимбайн Болат
33. Хабдыразахын Хайсанай
34. Омарын Шамши
Бие даан нэр дэвшигч:
35. Ануарбекийн Мандат нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Хыстаубайн Баян, Тэргүүлэгчээр Н.Бейбитхан, Д.Бауыржан, К.Болат, М.Амир, Ж.Керей, А.Мандат нар сонгогдсон бол 2008 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн ИТХ-ын III хуралдаанаар Тэргүүлэгчээр Б.Бейсен, Х.Ержан, Х.Дармен, Х.Гүлжан нар дахин сонгогдож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Абилханы Даримхан ажилласан байна.
2008-2012 онд аймгийн ИТХ нь МАХН-ын 7, АН-ын 4 төлөөлөгчөөс бүрдсэн 11 Тэргүүлэгчтэй, 4 байнгын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ БАЙНГЫН ХОРООД:
1. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь Х.Хайсанай
- Гишүүд нь: Х.Ержан, Ш.Сериктес, Н.Бейбитхан, Ж.Керей, А.Камелият, Б.Бейсен, Х.Арман, Х.Дармен, С.Жалел
2. НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь А.Ахжархын
- Гишүүд нь: К.Абай, А.Болатхан, М.Амир, Х.Хадыс, Х.Сьез, А.Мандат, Х.Алмасбек
3. ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь Х.Үзбен
- Гишүүд нь А.Мейрамхан, Д.Бауыржан, Х.Гүлжан, Т.Мүташ, М.Бахытбек, Б.Ханат, С.Мадениет, А.Болат
4. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь К.Болат
- Гишүүд нь С.Хавал, Х.Баян, О.Шамши, Б.Баатар, А.Хадысхан, Б.Лазатхан, Н.Жуков нар сонгогдож ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%