Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-11

Сарын аяны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 2004-2008 онуудад сонгогдон ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, тухайн тойргоос сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг танилцуулж байна.
2004 оны 10 дугаар сарын 17-нд болсон сонгуулиар 41047 буюу нийт сонгогчдын 82,6 хувь нь оролцож, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн 35 мандатын төлөө 89 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймагт МАХН-аас 17, “Эх орон Ардчилал” эвслээс 16, бие даан нэр дэвшигчээс 2 суудал тус тус авчээ.
2004 оны орон нутгийн сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр МАХН-аас нэр дэвшсэн:
1. Аргыны Сайлау
2. Насихатын Ахытхан
3. Мусагийн Даку
4. Баймергений Зархум
5. Нуригийн Бейбитхан
6. Жумабайн Жүнис
7. Болатханы Алданыш
8. Хызырын Хажайхан
9. Күнатын Болат
10. Тайфийн Хангай
11. Мүбаракын Хадыс
12. Камелханы Нургайв
13. Аятханы Атай
14. Хыстаубайн Баян
15. Хабдысиламын Баделхан
16. Айфын Гылымхан
17. Сакейн Хавал
Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн:
18. Буланы Бейсен
19. Тогосын Батсүх
20. Масгутын Төлеу
21. Ханайн Нурбат
22. Бураны Лазатхан
23. Оматаны Торгай (2006 онд нас барсан, 2006 онд болсон нөхөн сонгуулиар Акремханы Ахжархын)
24. Мусагийн Хуанган
25. Бохатханы Жирен
26. Хузыкейн Дармен
27. Хабдений Бекен
28. Агзамын Алтынбек
29. Турдыханы Манкей
30. Бирдханы Шолпан
31. Аукетайн Марат
32. Белдеубайн Харлыгаш
33. Хабшайн Ержан
Бие даан нэр дэвшигчдээс:
34. Шаривханы Мурат
35. Омарын Хабсатар нар сонгогджээ.
2004 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Омарын Хабсатар, (2004 оны 11-р дүгээр сараас 2005 оны 05-р сар хүртэл) Тэргүүлэгчдээр Аргыны Сайлау, Сакейн Хавал, Баймергений Зархум, Хабдысиламын Баделхан, Айфийн Гылымхан, Күнатын Болат нар сонгогдон ажиллажээ. 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Омарын Хабсатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүлэгчдийн даргаар Хабшайн Ержан, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Аргыны Сайлау, Сакейн Хавал, Баймергений Зархум, Хабдысиламын Баделхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүлэгчдээр Хыстаубайн Баян, Аятханы Атай, Күнатын Болат, Айфийн Гылымхан, Бохатханы Жирен, Хабдений Бекен, Аукетайн Марат, Шаривханы Мурат нар сонгогдож, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Абилханы Даримхан ажилласан байна.
2004-2008 онд аймгийн ИТХ нь МАХН-ын 4, “Эх Орон Ардчилал” эвслийн 4, бие даан нэр дэвшигч 1 төлөөлөгчөөс бүрдсэн 9 Тэргүүлэгчтэй, 4 ИТХ-ын дэргэдэх байнгын зөвлөлтэйгээр тогтовортой үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
2004-2008 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛҮҮД:
1. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Х.Бекен, Б.Алданыш, Ш.Мурат, Т.Батсүх, Б.Зархум, О.Хабсатар, Х.Баделхан
2. ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Н.Бейбитхан, Х.Нурбат, А.Алтынбек, О.Торгай, М.Хуанган, Б.Жирен, А.Сайлау, Н.Ахытхан, А.Атай
3. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АСУУДАЛ ХРАИУЦСАН БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Х.Дармен, Б.Шолпан, А.Гылымхан, М.Даку, С.Хавал, Б.Лазатхан, К.Нургайв, Х.Бекен, Х.Баян
4. НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Б.Бейсен, Т.Хангай, Б.Харлыгаш, Т.Манкей, Х.Хажайхан, К.Болат, Х.Ержан, Ж.Жүнис нар сонгогдон ажилласан байна.
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%