Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-05

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БУЮУ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА БҮРЭН БИЕ ДААСАН НЬ
Сарын аяны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 1996-2000 онуудад сонгогдон ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулж байна.
1990,1992 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг шууд бусаар байгуулж, ИТХ нь гүйцэтгэх засаглалаа тусгаарлагдсан боловч 1996 оны сонгууль хүртэл бүрэн бие дааж чадаагүй бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь орон тооны бус, харин Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь орон тоогоор үйл ажиллагаагаа явуулсан байна.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хууль гарснаар 1996 оноос аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны удирдах дээд байгууллага нь ард иргэдээс шууд сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороодын Иргэдийн Нийтийн Хурал, гүйцэтгэх засаглал нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороодын Засаг дарга, түүний Тамгын газар болж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь 1996 оноос орон тооны бөгөөд тусгай ажлын албатай болсноор Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Нутгийн Өөрөө Удирдах Ёс нь 1996 оноос жинхэнэ ёсоор хэрэгжиж эхэлсэн байна.
1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль шинэ хууль ёсоор анх удаа шууд бус хэлбэртэй, явцуу аргатай хосолсон (холимог) системээр орон даяар явагдсан байна.
Баян-Өлгий аймгийн хувьд нийт 38434 сонгогчдын 29282 нь буюу 76,2 хувь нь санал хураалтад оролцсон энэхүү сонгуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 суудлын 16-г “Ардчилсан Холбоо” эвсэл, (АХЭ) 13-ыг Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшигчид, 1 суудлыг бие даан нэр дэвшигч эзэлжээ.
1996 оны 10 дугаар сарын 23-ний өдөр болсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр АХЭ-ээс нэгжийг төлөөлж нэр дэвшиж сонгогдсон:
1. Тахилчийн Сурах
2. Шөнекийн Ерсин
3. Ерсиний Тегисшил
4. Хурманы Даулетбек
5. Хутбайн Аманкелди
6. Рымханы Болатхан
7. Шакейн Махсут
Квотоор орсон:
8. Кадырын Мейрам
9. Алимтайн Хари
10. Сартхожагийн Харжаубай
11. Хабшайн Ержан
12. Хабдигийн Темирхан
13. Хусманы Худайберген
14. Шахагийн Жанай
15. Рахметийн Сураган
16. Хабдыразахын Хайсанай
МАХН-аас нэгжийг төлөөлж нэр дэвшиж сонгогдсон:
1. Сакейн Хавал
2. Хурманбайн Узбен
3. Халигийн Абикей
4. Онгышын Ныгмет
5. Төлеубайн Тохтархан
Квотоор орсон:
6. Жидайн Еркетай
7. Сейтхазын Жалел
8. Хыстаубайн Баян
9. Хыдырханы Султанхан
10. Тердикбайн Кушай
11. Жүнисханы Жагсалаг
12. Кунтуганы Мизамхан
13. Кадений Акрас
Бие даан нэр дэвшиж сонгогдсон Хабдалын Мерейхан нарын бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар АХЭ-ээс Сартхожагийн Харжаубай, ИТХ-ын Тэргүүлэгчдээр МАХН-аас С.Хавал К.Мизамхан, Х.Узбен, Х.Баян АХЭ-ээс Х.Хайсанай, Х.Темирхан, Х.Худайберген, бие даагч Х.Мерейхан нар сонгогдсон бол нарийн бичгийн даргаар Калекийн Баймурат ажилласан байна.
1998 оны 05 дугаар сарын 29-нээс 06 дугаар сарын 03-н өдөр хүртэл хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Харжаубай, Тэргүүлэгч Х.Темирхан нарын бүрэн эрхийг дуусгавар болгож, АХЭ-ийн квотоор буюу нэрсийн дэс дарааллаар Хабдений Бекен, Ибрайн Хуатай нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрчээ.
Тус ээлжит бус хуралдаанаар МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Онгышын Нигметийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар, И.Хуатай, Х.Мейрам нарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр нөхөн сонгосон байна. 1996-1998 он хүртэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Сартхожагийн Харжаубай, 1998-2000 он хүртэл Онгышын Нигмет нар тус тус сонгогдон ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%