Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-04

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Нутгийн өөрөө удирдах байгууллагыг олон нийтэд таниулах, сурталчлах сарын аяны хүрээнд 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор баталсан аймгийн далбааг танилцуулж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ДАЛБАА

Баян–Өлгий аймгийн далбаа нь цэнхэр, ногоон, цэнхэр өнгөтэй байна.
Далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь байгаль дэлхийг билэгдсэн ногоон, түүний хоёр тал нь мөнх тэнгэрийг билэгдсэн цэнхэр өнгөтэй байна.
Далбааны дундах ногоон хэсэгт тус аймгийн хүн амын дийлэнх олонхи болох ислам шашинтнуудын бэлгэдлийг илээрхийлсэн алтан шар өнгөтэй хавирган сар байрлуулна.

Далбааны урт өргөний харьцаа нь 2:1 байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%