Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Шилдэг сум, байгууллагуудыг шалгаруулан алдаршуулав

2024-02-08

Монгол улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж, аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан 2023 оны “ШИЛДЭГ СУМ”, ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ыг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
Ховд аймгийн 17 сумаас зургаан сум “ШИЛДЭГ СУМ”-аар шалгарав. Тухайлбал,
ДАРВИ СУМ:Сумандаа сайхан амьдрах бодлого хэрэгжүүлж 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж сумаа бүрэн камержуулсан, тоон гарын үсэг олгох үзүүлэлтээрээ тэргүүлж, эрт илрүүлгийн үзлэг 55% буюу аймагтаа 3 дугаарт эрэмбэлэгдсэн амжилтаар,
МӨНХХАЙРХАН СУМ: Иргэдийн тоон гарын үсгийн хамрагдалтыг 100 хувьд хүргэж, эрт илрүүлгийн хувиараа аймагтаа 2 дугаарт эрэмбэлэгдэж, “Тэр бум” мод хөтөлбөрийн хүрээнд 30 га газрыг ойжуулж, хог хаягдлын менежментийг сайжруулан 13 га-д нөхөн сэргээлт хийсэн зэрэг амжилтаар,
БУЛГАН СУМ:Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн сумын төв, засмал зам дагуу гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэсэн, “Тэр бум” мод хөтөлбөрийн хүрээнд 220 мянган бургас, хайлаас жимсний мод тарьж ургуулсан зэрэг амжилтаар,
ЧАНДМАНЬ СУМ: “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд гучин га талбайг хашиж 46 мянган мод тарьж ургуулсан, тоон гарын үсгийн хамрагдалт 80%, эрт илрүүлгийн үзлэгийг 60%-д хүргэсэн зэрэг амжилтаар,
ЦЭЦЭГ СУМ:Улсын болон аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, өөрийн орлогыг 2023 онд оновчтой төлөвлөн зарцуулж бусад төсөл хөтөлбөрийг орон нутагт татахад онцгой анхаарч ажилласны үр дүн хөрөнгө оруулалтын чанар үр дүнг сайжруулсан зэрэг амжилтаар,
МЯНГАД СУМ: Эрт илрүүлгийн үзлэг 75%, тоон гарын үсгийн хамрагдалтыг 85%-д хүргэсэн, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Ховд голын сав дагуу 30 га талбайд татмын ойжуулалтад 16 мянган мод, сумын төвийн тохижилтод 1800 мод, суулгацыг тарьж ургуулсан зэрэг амжилтаар тус тус шалгарчээ.
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлагаас 6 байгууллага “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа. Тухайлбал,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР:
Эрт илрүүлэгт 2023 онд 44991 хүн хамрагдаж 49,8% болж өссөн үзүүлэлттэйгээр улсдаа тэргүүлж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6,6 промилоор буурч эхийн эндэгдэлгүй ажилласан амжилтаар,
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС:Иргэдийн тоон гарын үсэг олгох арга хэмжээний хувь 2023 оны жилийн эхэнд 28.4 байсан бол жилийн эцсээр 90%-д хүргэж улсдаа тэргүүлсэн амжилтаар,
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР:Аймгийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний дагуу 5680 иргэнд газар өмчлүүлэн эзэмшүүлж, өмнөх онтой харьцуулахад 20.3 дахин их газар олголт хийж, аймгийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн тоо 20309-25989 болж, 6.2%-иар өссөн амжилтаар,
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР: Монгол бичгийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, төрийн албанд амжилттай туршсан ажлаараа улсад тэргүүлсэн, өсвөр насны сурагчдад “Соёлын эрхийн бичиг” түгээх ажлыг амжилттай туршиж, “Соёлын сэргэлт-2023” аяныг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулсан зэрэг амжилтаар,
ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР:Иргэдийн аюулгүй байдлыг хангах камержуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах гэрэлт тэмдэг болон дуут дохио, хурд хэмжигч суурилуулах ажлыг санаачлан зохион байгуулж, гэмт хэргийн илрүүлэлтийг 0,6 хувиар дээшлүүлсэн амжилтаар,
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР:2023 онд “Ховд – ажлын байр” хөдөлмөрийн яармаг арга хэмжээг нийт 3 удаа зохион байгуулж 1115 сул чөлөөтэй ажлын байрнаас 340 иргэнийг шууд ажлын байранд зуучлан байнгын ажилтай болгосон, Халамжаас-хөдөлмөрт” бодлогын хүрээнд 11 сум хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан зэрэг амжилтаар тус тус шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа.
Шилдгээр шалгарсан Сум, Байгууллагын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгч баяр хүргэв.
Багийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үйлсэд 2023 оны ажлаараа манлайлан
-Зэрэг сумын Бургасан баг,
-Ховд сумын Дунд ус баг,
-Манхан сумын Ботгон баг,
-Эрдэнэбүрэн сумын Хонгио баг,
-Дуут сумын Босго багийг аймгийн “ШИЛДЭГ БАГ”-аар шалгаруулжээ.
“Шилдэг баг”ийн шагналыг хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулагдах “Багийн дарга нарын зөвлөгөөн”-ий үеэр хүндэтгэлтэйгээр гардуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%