Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО, БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО, АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭ

2024-01-18

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо байгуулан ажиллуулж, Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана” гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын хороод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль тогтоомж, аймгийн ИТХ-аас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн талаар дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцлоо. Үүнд:
- Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, Эко ногоон аймаг болох зорилт дэвшүүлж “Ногоон Өлгий дэд хөтөлбөр”-ийг 2022-2025 он хүртэл хугацаанд I үе шаттайгаар баталсан хөтөлбөрийн хэрэгжилт, Ойн менежментийн 2021-2023 оны төлөвлөгөө, аймгийн нутаг дэвсгэрээс 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар тогтоосон тогтоолын хэрэгжилтийн талаар тус газрын мэргэжилтэн Б.Хасым
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээллийг мэргэжилтэн Х.Дауит
-Байгалийн ургамлын нөөц, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилт, 2023 оны ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, аймгийн нутаг дэвсгэрээс 2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг тогтоосон тогтоолын хэрэгжилтийн талаар мэргэжилтэн И.Жулдыз
-Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаар мэргэжилтэн Б.Гүлжан
-Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зардлын хэмжээг хуульд заасан хэмжээний дагуу төлөвлөсөн эсэх талаар мэдээллийг мэргэжилтэн Н.Болатхан
-“Хоггүй-Баян-Өлгий” дэд хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар мэргэжилтэн М.Марина нар мэдээлэл тавилаа.
Уг арга хэмжээнд оролцсон Төлөөлөгч нар тус газрын ажлын төлөвлөлт, мeнeжмeнтийг сайжруулах, Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тал дээр илүү их анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, үйлчилгээний соёлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ.
Тус байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%