Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

2024-01-12

🇲🇳Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой,

🇲🇳Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан амжилттай өндөрлөлөө.

Уг барилдааныг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн БТСГ, аймгийн бөхийн холбооноос хамтран зохион байгууллаа.
Тус барилдаанд аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбит, Х.Танирберген, аймгийн начин Б.Сундуй, М.Өзгерис, Ж.Бахытжан, Д.Алтынбек, Т.Ардагер, Х.Оразахын, Е.Жандаулет, А.Айбекээр манлайлсан хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулж барилдсанаас
Ногооннуур сумын харьяат, Ахсу рашааны бөх, аймгийн харцага Д.Бейбит түрүүлж,
Цэнгэл сумын харьяат, Өлгий сумын 10 дугаар сургуулийн бөх, аймгийн арслан М.Аманбек үзүүрлэж
Их шөвөгт Алтанцөгц сумын харьяат, тус сумын ИТХ-ын дарга, аймгийн начин М.Өзгерис
Ногооннуур сумын харьяат, аймгийн начин Д.Алтынбек,

Бага шөвөгт аймгийн нэмэх начин Б.Сундуй, аймгийн начин Х.Орзахын, А.Айбек, сумын заан Т.Адилбек нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%