Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2023-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр
🇲🇳🇲🇳🇲🇳
Одоогоос 112 жилийн өмнө 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлан мандуулсан билээ.
VIII Богд хааныг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулж байсан түүхтэй билээ.
Монгол улсын төрт ёсны баяр Үндэсний эрх чөлөөний их хувьсгалын яруу бадралт 112 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе.
Эрх чөлөө, тусгаар тогтнол өнө мөнхөд оршиг.
АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.ХАВЫЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%