Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023-12-17

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Шатар сонирхогчдын ур чадварыг сорих, сум бүрд шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарах, Шатар сонирхогчдын улсын аваргад Баян-Өлгий аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор явагдсан тус тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал амжилттай зохион явууллаа.
Тус тэмцээнд манай аймгийн 13 сумаас шалгарсан 20 гаруй шилдэг шатарчид оролцож, оюун ухаан, уран нүүдэл, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй шатрын төрөлд:
1-р байр Т.Цэнгэл Сагсай сум
2-р байр Р.Берикбол Өлгий сум
3-р байр Б.Бахытбек Өлгий сум
Эмэгтэй шатрын төрөлд
1-р байр Х.Жанар Толбо сум
2-р байр Ө.Еркебулан Алтанцөгц сум
3-р байр Дэлүүн сумаас оролцсон Х.Лаззат нар шалгарлаа.
Тэмцээний шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, тэмцээний шүүгч А.Ханат нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явуулж, оролцогчдын тооноос хамааран швейцарь системээр тоглууллаа.
Шалгарсан тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 1 тоглогч шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%