Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, “Хүний нөөц, нийгмийн баталгаа-2024”, “Гамшиг, эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх-2024” арга хэмжээнүүдийн хэрэгжилттэй тус тус танилцлаа.
Хуралдаанд Хурлын хорооны дарга Х.Алтаншагай, гишүүд З.Бямбажав, Н.Доржпүрэв, Б.Найдалаа, Т.Найдан, Д.Ядамжав нар оролцов.
Хорооны гишүүд танилцсан арга хэмжээ, үйл ажиллагааны хүрээнд санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, санал, дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА