Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

📢ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВИДЕО БИЧЛЭГ, ШТОРКИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

2023-12-01

Аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах, хүн, хуулийн этгээдийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Увс аймгийн Прокурорын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео, шторк"-ийн уралдааныг зохион байгуулж байна.
Бүтээлийн сэдэв:
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар:
"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх"
"Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх"
"Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх"
3.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх"
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх"
4. Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх
Шагналын сан:
1 дүгээр байр- Өргөмжлөл, 2.5 сая төгрөг
2 дугаар байр- Өргөмжлөл, 1.5 сая төгрөг
3 дугаар байр- Өргөмжлөл, 1 сая төгрөг
Бүтээлийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авч, шалгаруулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%