Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

КАЗАХСТАН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2023-11-21

Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдсан Олон улсын казах хэл, уран зохиолын ХХ дугаар олимпиадад Монгол улсыг төлөөлж аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын Казах хэлний боловсрол хариуцсан арга зүйч И.Асемгүл ахлагчтай 13 сурагч амжилттай оролцсон юм.
Уг олимпиадад дэлхийн 7 орны 13 багийн нийт 80 гаруй сурагчид оролцож Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сурагч А.Мөлдир, Дарын сургуулийн сурагч А.Ахерке нар нэгдүгээр байр, Бастама, 5 дугаар сургуулийн сурагч М.Арай, Е.Ахсунхар нар хоёрдугаар байр, Зайд сургуулийн сурагч М.Жандос, Ш.Жансая, 1 дүгээр сургуулийн сурагч Х.Ахжол нар гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Өнөөдөр үе тэнгийн найз нөхдөө манлайлан суралцаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа танилцуулсан сурагчдад аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Эрдэм ухаан түгээн дэлгэрч, эх орон маань хөгжин дэгжих болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%