Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

✅“ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

2023-11-20

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг тодорхойлох, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, стандартыг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилго бүхий “Эрсдэлийн Үндэсний Форум” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Тус форумыг 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд манай аймагт ЗДТГ-ын хурлын танхимд нээлттэйгээр зохион байгуулж Төр, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хэвлэл мэдээллийн зэрэг салбарын 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эхэллээ.
Монгол оронд тохиолдож байгаа гамшигт, аюулт үзэгдлээс хамгийн анхаарал татаж байгаа нь газар хөдлөлтийн гамшиг бөгөөд газар хөдлөлтийн давтамж, хүч нь нэмэгдэж, энэ тал дээр бид бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах шаардлага үүсэж байгааг албаны хүмүүс онцлон тэмдэглэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%