Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-11-17

Аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол шинжлэх ухааны газар, Цамбаагарав Өгөөж ХХК, Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам 2023” тэмцээн SKY PALACE төвд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Өлгий сумын 1, 4, 6, 7, 10-р, Зайд, Бугат сумын ЕБС-ын 7 баг нэг багт эцэг эх, асран хамгаалагчийн төлөөллөөс 2 хүн 5 дугаар ангийн 10 хүүхэд, багш нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Нээлтийн арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, Замын Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ганбат сургуулийн удирдлага багш сурган хүмүүжүүлэгч эцэг эхчүүд оролцлоо.
Арга хэмжээг аймгийн ГХЗУСАЗСЗ-ээс ивээн тэтгэн хамтран явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%