Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2023-11-14

Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт МОНГОЛЧУУДДАА Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР"-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсоор баталгаажуулан 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар тэмдэглэлт өдөр болгосон билээ.

Монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж, гэр бүл, үр хүүхдүүддээ үндэсний эх соёл уламжлалаа өвлүүлэхэд энэ өдрийг зориулж байх хэрэгтэй. Техник, технологийн хурдацтай өөрчлөлт, даяаршлын эрин зуунд өөрсдийн гарал угсаа, түүхэн уламжлалыг бид мартах учиргүй юм.

Тиймээс ахмад буурлууд маань энэ өдрийн тухай ач зээ нартаа ярьж өгч, айл өрх бүр үр хүүхдүүддээ ойлгуулан таниулж, хүүхэд залуус маань энэ сэдвээр өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлж, үр бүтээлтэй, үр дүнтэй өдөр болгон өнгөрүүлэхийг хүсье.

Эх дэлхий минь амар амгалан
Элгэн түмэн минь өнөд жаргах болтугай

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ШАРИВЫН ХАВЫЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%