Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-08

Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төсвийн болон төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийн ААНБайгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс ХХҮГазартай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулав. Сургалтад эрсдэл өндөртэй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл, Зуунмод хотод үйл ажиллагаа явуулж буй төсвийн болон төрийн өмчит байгууллагын нийт 50 орчим байгууллагын 100 гаруй албан хаагч, ажилтнууд танхимаар, 27 сумын ХАБЭА-н салбар зөвлөлийн 130 гаруй гишүүд цахимаар оролцлоо. Тэдний эрэлт хэрэгцээний дагуу Хамтын гэрээг хэрхэн хийх вэ, хамтын гэрээнд ХАБЭА-н асуудал, зардлыг ХАБЭА-н тухай хуулийн хүрээнд хэрхэн тусгах талаар болон үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, ажлын байрны аюул, үүсэх шалтгаан, үр дагаварын шинжилгээ, ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, ХАБЭА-н зөвлөлийг хэрхэн байгуулан ажиллах, зөвлөлийн чиглэл, зэрэг сэдвүүдээр зохион байгууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%