Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН”-ЭЭР ӨРГӨМЖЛӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.

2023-10-26

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын “Хүндэт иргэн-ээр өргөмжлөх олгох журамд өөрчлөлт оруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр тогтоолыг хүчингүй болгож дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.

- Аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл нь тус аймгийн дээд шагнал мөн.

- Энэхүү шагнал нь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааг боловсронгуй болгох, хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр залуу үеийн хүмүүжил, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн үр ашгийг нэмэгдүүлэх, төр захиргааны байгууллагын ажлыг боловсронгуй болгох, байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах, хууль ёсыг бэхжүүлэх зэрэг аймаг орон нутгийн өмнө тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд  онцгой хувь нэмэр оруулж, үр бүтээл, санаачилга, идэвх зүтгэл гаргасан тус аймгийн харьяат  болон бусад аймаг, нийслэл, гадаадын зэрэг гурван хүртэлх иргэнийг жилд нэг удаа шалгаруулан өргөмжилнө.

- Аймгийн “Хүндэт иргэн” шагналд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний тамгын газраас нэр дэвшүүлнэ. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГазраар уламжлан нэр дэвшүүлж болно.

- “Хүндэт иргэн”-д нэр дэвшигдсэн хүний тодорхойлолт, улс орон нутгийн хөгжилд дэвшилд оруулсан хувь нэмэр, санал санаачилга, эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн хамт аймгийн ИТХ-ын ажлын албанд тухайн жилийн 12 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ.

- Эдгээр  материалыг аймгийн ИТХ-ын зөвлөлд  оруулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, аймгийн ИТХ-ын даргын захирамж гарна.

- Аймгийн “Хүндэт иргэн”-ээр шагнагдсан хүнд үнэмлэх, энгэрийн тэмдэг олгогдоно.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%