Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙТАЗАГИЙН ХУРМЕТБЕКИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ НЭГ САЯ ТӨГРӨГ ДАГАЛДАНА.

2023-10-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаар БНМАУ-ын гавьяат багш, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор Б.Хурметбекийн нэрэмжит шагнал олгох журамд өөрчлөлт оруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болгож дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.
- Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, төр нийгмийн зүтгэлтэн Б.Хурметбек агсны хөдөлмөр бүтээлийг алдаршуулан хойч үедээ өвлүүлэн бүтээлч санаачилгыг дэмжин урамшуулахад оршино
- Аймгийн нийгэм эдийн засгийн салбарт тухайн онд оюуны хөрөнгө оруулалт, дорвитой бүтээл, өндөр амжилт гаргасан байна
- Нэрэмжит шагналд тодорхойлогдсон иргэн нь тухайн салбарын хөгжилд нөлөөлөхүйц бүтээл турвин түүнийг нийтийн хүртээл болгосон байна. Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, төр захиргаа, нийгэм, эдийн засгийн салбарт нэгэн сэдэвт бүтээл, Шинэ техник, технологийн бүтээгдэхүүн гаргасан байх.
- Нэрэмжит шагналаар шагнуулах хүний тодорхойлолт, бүтээлийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ний дотор аймгийн ИТХ-ын ажлын албаны хэсэгт ирүүлнэ.
- Ажлын хэсэг шагнуулахаар ирүүлсэн бүтээлийг нягтлан шалгаж, хамгийн шилдэг нэг бүтээлийг сонгон шалгаруулж ИТХ-ын зөвлөлд оруулан аймгийн ИТХ-ын даргын захирамж гарна.
- Нэрэмжит шагналд энгэрийн тэмдэг, үнэмлэх дагалдах ба нэг сая төгрөгийн урамшуулал олгоно.
- Шагналыг Шинэ жилийн баяраар хүндэтгэлтэйгээр гардуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%