Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ЖУУХ”, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.

2023-10-20

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 17 дугаар хуралдаан үеэр аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”, “Хүндэт Өргөмжлөл” олгох журамд өөрчлөлт оруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.
1. Тухайн салбарт болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 10-аас дээш жил ажилласан, хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан, байгууллагын хөдөлмөрийн аварга, аймаг, сумын хөдөлмөрийн аварга болсон хүнийг аймгийн “Хүндэт жуух”-аар, 8-аас дээш жил ажилласан хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнах.
2. Шагналыг тухайн байгууллагын тэгш ой, Олон улсын тэмдэглэлт өдрүүд, Цагаан сар, Наурыз, Улсын баяр наадам, шинэ жилээр олгох.
3. Нэг байгууллага, аж ахуй нэгжүүдээс нэг дор олон хүнийг шагнахгүй, нэг байгууллага, ААН-ээс “Хүндэт жуух”-д, нэг, “Хүндэт өргөмжлөл”-д хоёроос илүүгүй хүнийг урамшуулан шагнах.
4. “Хүндэт Жуух” улаан өнгөтэй, А5 хэмжээтэй, “Хүндэт Өргөмжлөл” цэнхэр өнгөтэй, А5 хэмжээтэй байх ба гадна талд аймгийн сүлд тэмдгийг дүрсэлнэ. Хавтасны дээд хэсэгт Баян-Өлгий аймаг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, доод хэсэгт “Хүндэт жуух”, “Хүндэт өргөмжлөл” гэж алтан шаргал өнгөөр бичнэ.
5. Шагналд тодорхойлсон материалыг Хурлын ажлын албанд ирүүлэх ба Хурлын нарийн бичгийн дарга аймгийн ИТХ-ын даргад оруулж танилцуулна.
6. Дараах баримт бичгийг бүрдүүлнэ анкет, ажил байдлын тодорхойлолт, хамт олны хурлын тэмдэглэл
7. Шагналыг нэг хүнд давтан олгохгүй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%