Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨР 2022-2023 ОНЫ АЖЛЫН АМЖИЛТААРАА ШАЛГАРСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023-10-08

✅ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ БАЙГУУЛЛАГА: Сургуулийн менежмент, байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн ажлын амжилтаараа тэргүүлж ажилласан тул “Шилдэг менежменттэй байгууллага”-аар шалгаруулж, өргөмжлөлөөр алдаршуулав. • Х.БАЯРБИЛЭГ ЗАХИРАЛТАЙ ОД ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ • ЭНХЖАРГАЛ ЭРХЛЭГЧТЭЙ VII ЦЭЦЭРЛЭГ ✅ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН ХӨГЖЛИЙН БҮЛЭГ: Сургуулийн менежментийг оновчтой тодорхойлж, сургуульд болон суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаагаар хүний нөөц, оюуны хөгжлийн чадамжийг дээшлүүлэн багшийн хөгжлийг дэмжиж, түүчээлэн ажилласан тул “Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг” -ээр шалгаруулж, өргөмжлөлөөр алдаршуулав. • Н.МАЙЦЭЦЭГ ЗАХИРАЛТАЙ18 ДУГААР СУРГУУЛЬ • Ж.БАТЗАЯА ЭРХЛЭГЧТЭЙ 27 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ✅ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА: Хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг эрхэмлэн дээдэлж, хүүхэд хамгааллын жилийн хүрээнд оновчтой бүтээлч ажлуудыг санаачлан үр дүнтэй зохион байгуулж, тэгш хамран сургалтаар хүүхдийн оролцоог дэмжин, сурлагын ахиц амжилтаараа тэргүүлж ажилласан тул 2023 оны “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” алдаршуулав. • Б.БАТБАЯР ЗАХИРАЛТАЙ II СУРГУУЛЬ • Д.ГЭРЭЛТ ОД ЭРХЛЭГЧТЭЙ IV ЦЭЦЭРЛЭГ ✅ЦАХИМ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА: Цахим удирдлагын системийн хэрэглээ, цахим сургалтын орчин бүрдүүлж, технологийн ололтыг үр дүнтэй нэвтрүүлж, туршлагаа түгээн дэлгэрүүлсэн амжилтаараа аймагтаа манлайлан шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа “ЦАХИМ СУРГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөн алдаршуулав. • Ш.ЯДАМСҮРЭН ЗАХИРАЛТАЙ XV СУРГУУЛЬ ✅СУРГАЛТЫН ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА: Байгууллагын болон харилцааны ёс зүйг эрхэмлэн, багш ажилтан, суралцагчид, эцэг эх олон нийтэд сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлж, хүнлэг энэрэнгүй үзэл, харилцааны ёс зүйг дээдлэн ажилласан тул “СУРГАЛТЫН ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлөөр алдаршуулж байна. • З.БАТХИШИГ ЭРХЛЭГЧТЭЙ 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ✅ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА: Суралцагчдад ээлтэй сургалтын шинэлэг таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээлч санаачлагатай ажилласан амжилтаар нь “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА” -аар шалгаруулан алдаршуулж байна. • А.НАРАНТУЯА ЗАХИРАЛТАЙ ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ • П.АМАРЖАРГАЛ ЭРХЛЭГЧТЭЙ “ЖАРГАЛАНТ ӨСӨХ ИРЭЭДҮЙ” ЦЭЦЭРЛЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%