Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 33 ХАМТАРСАН БАГТ 290 ГАРУЙ ГИШҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА.

2023-10-05

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 27 сумын 33 хамтарсан багийн 132 гишүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтыг ХНХЯ-ны шинжээч н.Нарантуяа, сургагч багш, өмгөөлөгч, Хурандаа н.Цэнгэлбаяр, ХЭҮТ-ийн хамгаалах байрны зохицуулагч н.Ундрах, хамтрасан багийн үндэсний сургагч багш н.Дуламсүрэн нар удирдан, практик кейс дээр тулгуурлан явуулж байгаагаараа онцлогтой.

Манай аймгийн хэмжээнд 33 хамтарсан багт 290 гаруй гишүүд ажилллаж, хүүхдийн тусламжийн утас, гэр бүлийн хүчирхийллийн дугааруудад ирсэн дуудлага мэдээлэлд хариу үйлчилгээ үзүүлж байна. 2023 оны 10 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд 137 дуудлага мэдээлэл ирсний 104 дуудлага мэдээлэлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, 33 дуудлагад ажиллагаа хийж байгаа бөгөөд кейс шийдвэрлэлт 75.9 хувьтай явагдаж байна. Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сумдын хамтарсан багийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, чадавхжуулах сургалтыг 2022-2023 онд бүсчилсэн байдлаар 6 удаа зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%