Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 355.3 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2023-09-26

Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжилж байна. Энэ жил аймгийн хэмжээнд 136.4 мян.га-с 355.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн сумдад ургацын штаб ажиллан, 7 хоног бүрийн мягмар, пүрэв гаргуудад ургац хураалтын явцын мэдээг ирүүлж байна.
Урьд шөнө тариалан бүхий сумдаар бороо ороогүй ч Угтаалцайдам суманд цочир хүйтэрч, мөндөрт 578 га тосны ургамлын талбай өртсөн байна.
Ургац хураалтын мэдээ 09-р сарын 25-ны өдрийн байдлаар:
🌿Үр тариа 1960 га-аас, 3398 тн ургац хурааж, нэгжийн ургац 17.2 цн, 3.3%
🌾Улаанбуудай 1730 га-аас 3566 тн 20.6 цн, 3.3%
🥔Төмс 4616 га-аас, 33739 тн ургац хурааж, нэгжийн ургац 56 цн, 40%
🥦Хүнсний ногоо 1360 га-аас 11680 тн ургац хурааж, нэгжийн ургац 85 цн, 40%
🫒Тосны ургамал 3281 га-аас 1116 тн ургац хурааж нэгжийн ургац 5,5 цн 3.4%-тай байна.
Аймгийн хэмжээнд тариалалтад хүн хүч дутагдаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг Их дээд сургууль болон Зэвсэгт хүчний Жанжин штабтай холбож хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласны үр дүнд Ургац хураалтын ажилд нийт 1525 ажиллах хүн хүч тус тус ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%