Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТӨВ ТҮМНИЙ СҮҮН СОЁЛ-СҮҮНИЙ БАЯР 2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДЭГ СУМААР БАЯНЧАНДМАНЬ СУМ ШАЛГАРЛАА

2023-08-28

Өнгөрсөн онд 100 сая литр сүү, энэ онд 110 сая литр сүү сааж зах зээлд нийлүүлсэн ажилсаг хөдөлмөрч малчин түмэн, саальчид, фермерүүд, хоршооддоо хүндэтгэл үзүүлж, “Төв түмний сүүн соёл-Сүүн баяр 2023” арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь Монгол улсын хэмжээнд сүүн соёл, уламжлалт цагаан идээ боловсруулах арга, ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, сүүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад дотоодын зах зээлд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн хоршоо болон үндэсний үйлдвэрлэгч компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, эрчимжсэн , ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
“Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023” арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, хоршоодын төлөөлөл, фермерүүд оролцсон бөгөөд найман номинацаар шилдгүүдээ шалгарууллаа.
“ШИЛДЭГ СААЛЬЧИН” НОМИНАЦИ
1. Борнуур сумын саальчин Б.Гантигцэцэг
2. Баянчандмань сумын саальчин Т.Урантогос
3. Баянчандмань сумын саальчин С.Бат-Эрдэнэ
“НУТГИЙН ЦАЙ” НОМИНАЦИ
1. Аргалант сум
2. Баянчандмань сум
3. Эрдэнэ сум
“СААЛЬЧИД ДУУЛЖ БАЙНА” УРАЛДААН
1. Эрдэнэ сумын саальчин Б.Цагаандарь
2. Дэлгэрхаан сумын саальчин М.Намжилмаа
3. Борнуур сумын саальчин Г.Ханбулаг
“УЛАМЖЛАЛТ ЦАГААН ИДЭЭ” /ӨРӨМ, ЭЭЗГИЙ, ТАРАГ, БЯСЛАГ/ НОМИНАЦИ
- Хамгийн зузаан загсаасан өрөм – Зуунмод сумын оролцогч Н.Оюунцэцэг
- Хамгийн сайхан шахсан бяслаг – Эрдэнэсант сумын оролцогч Ц.Цолмон
- Хамгийн сайхан ширгээсэн ээзгий – Аргалант сумын оролцогч П.Энхцэцэг
- Хамгийн сайхан элгэн тараг – Борнуур сумын оролцогч Ч.Оюунцэцэг
“Уламжлалт цагаан идээ” номинацид багийн нэгдсэн дүнгээр Баянчандмаэнь сум тэргүүлж, Дэлгэрхаан сум, Эрдэнэ сум тус тус удааллаа.
“ШИЛМЭЛ БУХ” НОМИНАЦИ
1. Баянчандмань сумын “Илт Оргил хоршоо”-ны Голштейн үүлдэр
2. Эрдэнэ сумын “Эвт хүлэмж” ХХК-ний Герефорд үүлдэр
3. Лүн сумын оролцогч Н.Тогоотөмөрийн “Хар тарлан” үүлдэр
“ӨСВӨР ХЭЭЛТҮҮЛЭГЧ” НОМИНАЦИ
1. Баянчандмань сумын “Апу Дэйри” ХХК-ний сементаль
2. Заамар сумын оролцогч Э.Болдын герефорд
“ӨСВӨР ГУНЖ” НОМИНАЦИ
1. Баяндэлгэр сумын “Уурагт-НАФ” ХХК-ний гунж
2. Батсүмбэр сумын оролцогч Д.Сэнгэдоржийн гунж
3. Борнуур сумын “Арангат баян хайрхан” хоршооны гунж тус тус шалгарлаа.
“Төв түмний сүүн соёл – Сүүний баяр 2023” арга хэмжээний шилдэг сумаар Баянчандмань сум шалгарсан бол Батсүмбэр, Эрдэнэ сумд тус тус удааллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%