Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СҮҮНИЙ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023-08-24

"ТӨВ ТҮМНИЙ СҮҮН СОЁЛ -2023" арга хэмжээний хүрээнд Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа, ХБТХОХ-н дарга Д.Саран-эрдэнэ, ХХААГ-н дарга Н.Гантулга, ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХХААХҮЯ-ны МААХЗГ-н дарга Г.Наранчулуун, Монголын Үхэрчдийн Нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс болон сумдын удирдлагууд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сүүний аж ахуй эрхлэгчид, томоохон сүүний үйлдвэрүүдийн төлөөлөл оролцож байна.
Төв аймгийн хэмжээнд 2022 онд 139 мянган толгой хээлтэгч үнээ тоологдсон нь 2021 оноос 5.6 хувиар өсөж, үүнээс сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн тоо 16.2 мянгад, эрчимжсэн үхрийн ах ахуй эрхлэгч өрхийн тоо 1008-д хүрч өмнөх оноос 25.8 хувиар өсөж аймгийн нийт үхэр сүрэгт эрчимжсэн үхрийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Үхэр сүргийн тоо болон эрчимжсэн үхрийн тоо өссөнөөр Төв аймагчууд жилдээ 100 сая литр сүү зах зээлд нийлүүлж байгаа юм.
Зөвлөгөөнөөр хүйтэн сэрүүний улиралд нийлүүлж буй сүүний урамшууллыг нэмэгдүүлэх, хугацааг 9 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл сунгах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэртэй болоход дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн үнийг бууруулах, үнийг тогтвортой барих чиглэлээр хамтарсан уриалга гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%