Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХАНУУД” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗУУНМОД ХОТНОО

2023-07-25

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж Төв аймгийн ИТХ, ЗДТГ, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран аймгийн 27 сумын түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат шүтээн уул, хайрхануудыг дүрслэх урлагт мөнхжүүлэн үлдээх, хойч үедээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд” уран бүтээлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын танхимд дэлгэлээ. Төслийн багийнхан 4 хэсэгт хуваагдан сумдыг тойрч, судалбар хийсэн бөгөөд өөр өөрийн өнгө төрх бүхий гайхалтай бүтээлүүдийг үзэгч таны мэлмийд өргөн барьж байгаа нь энэ юм.
“Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд” уран бүтээлийн үзэсгэлэнд 29 зураач, уран бүтээлчдийн 70 орчим уран зургууд тавигджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%