Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 62 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Дархан-Уул аймаг 7 дугаар сарын 09-өөс 11-нд, Харин Орхон болон Шарын гол сум 7 дугаар сарын 10, 11-нд тус тус тэмдэглэнэ.
Аймгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд буюу БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчдийн албан айлчлалтай холбогдуулан Хонгор сум 7 дугаар сарын 06, 07-нд тэмдэглэх юм.