Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН НАР ТОМИЛОГДЛОО.

2023-07-03

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг баталсан юм.
Энэ шийдвэрийн хүрээнд өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын албаны Хяналт, үнэлгээ тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтнээр Тигадийн Аршагүл, Хууль эрх зүйн мэргэжилтнээр Силамбайн Ансаган нарыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын тушаалаар тус тус томиллоо.
Хоёр мэргэжилтэндээ цаашдын ажлаас нь амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллахыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%