Шарын гол сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 14 дүгээр хуралдаан
62.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал нээж үг хэллээ. Хуралдааны дэд даргаар төлөөлөгч Э.Доржсүрэн, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч С.Төмөрбаатар, Д.Энхцацраг, Э.Гантулга нар сонгогдон ажиллалаа.
Тус хуралдаанаар “Зөвшөөрөл олгох тухай”, “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн иргэдэд санал өгөх тухай” гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.