Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, НУТГИЙН УДИРДЛАГА, ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА НАР ТОМИЛОГДЛОО.

2023-06-12

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг баталсан юм.
Уг тогтоолын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 2 хүртэл хэлтэстэй байна гэж зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор Хурлын ажлын албаны орон тоо бүтцийг шинэчлэн хоёр хэлтэстэй болохоор шийдвэрлэсэн юм.
Энэ шийдвэрийн хүрээнд өнөөдөр аймгийн ИТХ-ын ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Мерзетийн Баршагүл, Нутгийн удирдлага, Хурлын зохион байгуулалтын хэлтсийн даргаар Баяны Базаргүл нарыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын тушаалаар тус тус томиллоо.
Хоёр хэлтсийн даргын цаашдын ажлаас нь амжилт хүсэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж ажиллахыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%